Зүрх минь догдолж сэтгэл минь уяраад
Зүрхэнд минь хайрын сарнай дэлгэрчээ
Итгэлээр усалж сэтгэлээр торддог ч
Ганцхан түүнд хайр л дутна
Эрх дураараа байсан зүрхэнд минь
Хайрын сарнайн үр суулгачихаад
Арчлахгүй хаяна гэж даанч бодсонгүй
Хайр амтлаагүй гэгээхэн сэтгэлд минь
Итгэлийн сарнай соёолуулчихаад
Тордохгүй орхино гэж даанч мэдсэнгүй
Зүрх минь шаналж сэтгэл минь өвдөөд
Зүрхний минь хайрын сарнай одоо бөхийлөө
Ургаж ёсгүй газраа ургасан сарнай
Ургах газартаа ургаг
Харин миний зүрхний хөрсөнд
Хүссэн цэцэг минь дэлбээлэг
No comments:
Post a Comment